дэлхий дахинд 178 нийтлэл байна

Геополитикийн тулалдаанд ялж ялагдаж явсны давхар баяр

Дөнгөж сая Ялалтын баяр тэмдэглэлээ. Тэгш тоотой “70 жил” гэдэг бол аугаа тоо. Баяр ёслолын дуулиан хэдэн жилдээ яригдана. Бүр “80 жилийн ой” тэмдэглэтэл яригдана. Мэдээж Аугаа их эх орны дайнд Орос-Зөвлөлтийн ард түмэн ялсны ойг тэмлэглэсэн.
#дэлхий дахинд #нийтлэл

Ялалтын баяр ба бидний зиндаа

Оросууд фашизмыг ялсан агуу ялалтынхаа 70 жилийн ойг сүр жавхлан төгс тэмдэглэлээ. Улс үндэстэн бүрт бахархах бахархал, түүнийгээ тэмдэглэх баяр, түүхэн өдөр гэж бий ч яагаад ч юм Оросуудын Ялалтын баяртай дүйцэж сэтгэлд хоногших нь ховор санагддаг.
#дэлхий дахинд #нийтлэл

Кремлийн суудлын хуваарилалт ба Монголд өгсөн Москвагийн мессэж

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө НҮБ-ын чуулганд оролцохдоо дэлхийн удирдагчидтай хамт зургаа татуулсан. Тэгэхэд Обамагийн далласан гар манай улсын төрийн тэргүүний нүүрийг халхалж таарав.
#дэлхий дахинд #нийтлэл

Саудын Араб их дайнд яваад орчихлоо!

Ойрхи Дорнодод II фронт нээгдээд сар болох гэж байна. Хөрш Йеменийнхээ эсрэг дайныг Саудын Араб 2015.03.26-наас манлайлан эхлүүлж, ачааны хүндийг бараг ганцаараа үүрч явна.
#дэлхий дахинд #нийтлэл

Понсобийн онолдсоноор ДНР, ЛНР цаашаа туйлшрав

Лорд Артур Понсонби гэж олон улсын харилцааны онолч британийн дипломатч түүхэнд тэмдэглэгдсэн юмсан.
#дэлхий дахинд #нийтлэл

Йемен: Улс төрийн гайхамшигт ба гутамшигт замнал

2014, 2015 он Йемен гэдэг арабын орны түүхнээ тодхон үсгээр бичигдэж гүн ул мөрөө үлдээлээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Хаврын синдром, популизм & дэлхийн 90 оронд тэмцэл?

Дэлхий дахины ардчилалд хямрал нүүрлэсэн мэт. Өрнийн аж үйлдвэржсэн орнуудын ардчиллын загвар үнэмлэхүй зөв биш боллоо. Гурав дахь ертөнц рүү ардчиллыг нэвтрүүлэх үйл явц бүтэлгүйтлээ. Гурав дахь ертөнцийг авилгалын хорт вирүс чөдөрлөлөө. Тэнд дарангуйлагч засаглалын төрөл бүрийн хэлбэр оршсоор байна.
#дэлхий дахинд #нийтлэл

“Бар ялааг барьж устга”: Авлигатай тэмцэж буй өмнөд хөрш

Хятад улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4.2 сая авлигач түшмэлээ баривчилж шийтгэжээ. Үүнээс 465 нь муж, яамны зэрэглэлийн түшмэд байж, манайхаар бол сайд, засаг дарга хавийн нөхөд. Тэр бүү хэл Улс төрийн товчооны гишүүд ч багтсан байдаг.
#дэлхий дахинд #нийтлэл

Хятадын хүчтэй гадаад бодлого

Си Зиньпин эрх барих энэ хоёрхон жилийн хугацаанд л гэхэд хятадын гадаад бодлого эрс идэвхжиж ирж байна. Мэдээж хятадын бодлогын уламжлал, залгамжийг чанд барихын хажуугаар бас өөрийн онцлогтой гадаад бодлогын шинэ дүр төрхийг бий болгож байгаа хэрэг юм.
#дэлхий дахинд #нийтлэл

“Европын дээрэм” буюу иргэншлийн өсөрхөл

Хүн төрөлхтөн хөгжил дэвшилдээ ид жигдэрч яваа үе юм энэ XXI зуун бол. Хөгжил ба амьдралын стандартын ялгаа тив, бүс нутаг, улс орнуудаар авч яривал сүхээр цавчсан мэт хуваагдсан үе.
#дэлхий дахинд #нийтлэл

Украин коммунизмаасаа одоо л салж байна!

Украины хямрал гэдэг сэдвийг даян дэлхий бүтэн нэг жил залхатлаа сонсож байна. Сонирхохоо болих нь уу гэхлээр шинэ шинэ үйл явдал нэмэгдээд сэдэв өргөжөөд байх шиг.
#дэлхий дахинд #нийтлэл

Умард Солонгос, Куба хоёроосоо хоцрох вий дээ

Дэлхий дээр гуравхан оронд гадаадын банк байдаггүй. Тэр нь Умард Солонгос, Куба, Монгол Улс гэсэн яриа бий. Энэ бараг хилсгүй. Хаалттай, хяналттай гэдгээрээ дэлхийд зартай энэ хоёр улсын байр суурийг дэлхийнхэн ойлгох биз.
#дэлхий дахинд #нийтлэл

Хурд

Солонгос профессор пастор Чой Паултай танилцангаа орой зоог барих үед даяаршил, хөгжлийн их хурд, шашны мөргөлдөөн, лалын шашны омогшлын талаар багагүй хуучиллаа. Тэрээр сүнслэг ертөнц, бурхны хаанчлалын талаар Улаанбаатар дахь нэг сүмд ном айлдаад орой нь алжаал тайлангаа олон улсын харилцаа судлаач гээд намайг урьсан юмсанжээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Оросыг задлах 5 аюул!?

Оросын үндэсний стратегийн хүрээлэнгийн үнэлэлт дүгнэлтийг үг үсэггүй буулгая. ОХУ нь дараахи 5 аюулын дор байгаа, тэдгээр нь тус улсын үндэсний аюлгүй байдлын хамгийн гол аюул, тэр НАТО, тэр АНУ-ын пуужин, тэр Хятадын өсөлт бэхжилт бол аюул занал бус хэмээн үзжээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Буурал түүхт Си Ань хот

Бээжинд ховорхон тохиох болсон хурц нартай цэлмэг өдөр Хятадын эртний нийслэл Си Ань хот руу хөдөллөө. Энэ хотыг аль хэдийнээс үзэхийг мөрөөдөж байсан болохоор богцоо үүрээд баяртайяа замд гарсан билээ. Си Ань 3000 жилийн тэртээгээс 13 династийн нүүрийг үзсэний хамгийн сүүлийнх нь 1000 жилийн өмнө тохиожээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Оросын хөгжлийн 7 хувьсгал

Нэгэнтээ манай хойд хөрш хийхээр төлөвлөсөн хувьсгал нь манай оршин буй бүс нутаг, манайд хамаатай, бүр ашигтай байж мэдэхээр төсөл яригдаж эхэлж буй тул гээхийн бус, авахын ухаанаар хандаасай хэмээн монголчууддаа зориулан буулгав. Ердөө 10-хан жилийн дараа гэхэд манай умард хөршид ийм цоо шинэ улс үндэстэн үүссэн байх нээ!
#дэлхий дахинд #нийтлэл

Науругийн түүх

Нэгэн цагт дэлхийн хамгийн баян оронд тооцогдож байсан Науру улс нь төр засгийн ажиллагсдынхаа цалинг ч тавьж чадахгүй, сургууль, эмнэлэг нь үүдээ барьж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг нийлүүлэхээ зогсоох болсон тухай тус улсын Сангийн сайд Дэвид Адеан өнгөрсөн долоо хоногт зарлав.
#дэлхий дахинд #нийтлэл

Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?

Оросын эрдэмтэн Алексей Чичкин гэдэг хүн ихээхэн сонирхолтой судалгааг ил болгоё. “Киевийн хунтынхан” гэгч нөхөд Дорнод Украинд үхэлдэн байлдаад байгаад тэрээр хариулт хайсан байна. Эдүгээ тусгаар тогтнолоо өөртөө тунхаглаад буй Донецк ба Луганскийн БНУ-уудад нефть, газ, уран, нүүрсний асар их нөөц буй тул түүнд нь өрнийнхөн шунаад Киевийн эрх баригчид тэдний гар хөл болж байгаа гэжээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Каддафийн “ногоон ном”

Ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафи /1942-2011/-ийг мэдэхгүй хүн улстөр сонирхогчдын хүрээнд лав үгүй биз ээ. Ялангуяа түүний амьдралын төгсгөл дэлхий дахины анхаарлын төвд өнгөрсөн гэхэд болно.
#дэлхий дахинд #нийтлэл

“Татааруудын цөхрөл” гэж энэ

Гуравхан өдрийн (72 цагийн) настай Крымын БНУ-д хамгийн их хэлмэгдэж зовсон нийгмийн хэсэг бол лалын шашинт татаарууд ажээ. Крымын татааруудын лидер Мустафа Абдулжемиль Жемилевт тохиолдсон эмгэнэлт явдлаар үүнийг төсөөлүүлж болно.
#дэлхий дахинд #нийтлэл

Толгой байхад Дамаскаас малгай олдоно

Монголчууд бид эртнээс ийн ярьдаг байлаа. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг Дамаск хэзээнээс эдийн засаг, худалдааны гол цэг, хүн төрөлхтний хөгжлийн үзүүлэн болсон газар байсаар ирсэн. Тэр ч утгаараа монголчууд алс холын Дамаскт хүрч л чадвал тэндээс юу чиг л олдо­но хэмээн ийн хэлэлцдэг бай­жээ.
#дэлхий дахинд #нийтлэл

НАТО: “Орос түншлэгч гэхээсээ дайсан боллоо”

НАТО бол юуны өмнө Европын аюулгүй байдлыг батлан дааж ирсэн цэрэг-улс төрийн хүчирхэг механизм. Тэр утгаараа Украины хямралын ид өрнөл үед Оросыг үндсэндээ Европоос хасчихсан. 2014.04.01-нд НАТО-гийн Зөвлөл Гадаад хэргийн сайд нараа цуглуулж хуралдаад ОХУ-тай хэрэгжүүлж ирсэн цэрэг, иргэний бүх хамтын ажиллагаагаа зогсоохоо зарласан.
#дэлхий дахинд #нийтлэл

Путины гурван цохилтын дараахи анир чимээгүй

Оросын Төрийн Думын гишүүн бөгөөд Олон улсын харилцааны байнгын хорооны дарга Алексей Пушковын (нэрт судлаач, хөтлөгч, дипломатч) хөтөлдөг ТВЦ телевизийн “Постскриптум” нэвтрүүлгийг үзэж суутал гарчигт дурдсан “Путины гурван удар” гэдгийн талаар чих сортолзуулсан баахан мэдээлэл цухалзав.
#дэлхий дахинд #нийтлэл

Жириновскийн супер парадокс

Украин дахь хэрэг явдал өрнөх тусам Владимир Вольфович Жириновский гэх орос улс төрчөөс янз янзын авир гарч ирээд байх шиг. Түүний улс төрийн хөргийг бичих сонирхолтой нийтлэлчдэд бол бэлэн хоол л урсаад байна гэсэн үг. Украины талаархи Оросын байр суурийг хамгийн сонирхолтой хэлбэрээр илэрхийлээд байгаа нөхрөөс ер нь хэлж таашгүй юу ч гарч ирж мэдэхээр байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Гитлер

Дэлхийн дайн Германы ялагдлаар төгссөн нь залуу бага дарга Гитлерт маш хүнд тусчээ. Шархдаад эмнэлэгт хэвтэж байсан тэрээр энэ мэдээг сонсоод енгэнтэл уйлсан гэдэг. Үүнээс ч аймшигтай ял ард байжээ. 1919 онд Вэрсалын гэрээгээр Герман орныг хэсэглэн хуваав.
#дэлхий дахинд #нийтлэл

Крымдэх, Крымдүүлэх

Аугаа их Орос орон газар нутгаар дутаагүй. Дэлхийн бүх газар нутгийг зургаахан хуваахад нэг нь Оросынх байдаг болохоор газар нутаг нь илүүдмээр юм аа. Гэвч газар нутгаа тэлнэ гэдэг үеэс үед том том хаадын нь алдар гавьяа нэр төрийх нь хэрэг болтой юмаа. Орос орон алдагдсан нутгаа авна гэдэг нь Орос оронд хэрэггүй ч Путины нэр хүндэд хэрэгтэй.
#дэлхий дахинд #нийтлэл

Халбага шөлний үнэгүй Крым

Манай ангийн уран уншигч хүүг урлагийн үзлэгт энэ шүлгийг уншихад нь “Өөрөө уйлж байгаа юм шиг унш. Хүмүүс дагаад уйлна ” гэж пионерын удирдагч маань зөвлөгөө өгч билээ. Үүнээс олоон жилийн хойно Ерөнхий сайд Н.Энхбаяр манай улсаас ОХУ-д төлөх ёстой байсан “Их өр”-ийг тэглэхэд зарим хүмүүс зурагтаар уйлж байсан юм.
#дэлхий дахинд #нийтлэл

Украинаас ирсэн хоёр мессеж

Сүйрч, сөхрөхдөө хүрвэл улс орон ч амархан ажээ. Ердөө сар хүрэхгүй хугацаанд 45 сая хүн амтай Украин улсаараа сүйрлээ. Дэлхийн газрын зурагт Крымтэй, Крымгүй үлдсэн ч энэ улсын эдийн засаг хэсэгтээ босч ирэхээгүй сөхөрлөө. Украины үйл явдал, цаад шалтгаан нь монголчууд бидэнд зөвхөн “дэлхийн мэдээ” байх нь хангалтгүй.
#дэлхий дахинд #нийтлэл

Крымын татаар

Крымын хойгт хэзээ нэг цагт хэн амьдарч байсан нь тодорхойгүй. Скиф, сармат, гот, хазаар мэтийн дайчин овгууд ч эзэмшиж байж, герег, итали, перс, визант мэтийн иргэншсэн орнуудад ч хамаарч байж. Юутай ч олон мянган жилийг тооцолгүйгээр юутай ч XIII зуунд Бат хаан хойгийг эзэлснээр Алтан Ордын улсад хамаарах болжээ.
#дэлхий дахинд #нийтлэл

УКРАИНЫ ХАВАР гэж нэрлэгдэх ГЕОПОЛИТИКИЙН ХУВЬСГАЛ

Украинд болж өнгөрсөн үйл явдал 2011 оны Египетийн хувьсгалыг яг давтах шиг. Египетэд өрнөсөн бослого тэмцлийн 18 хоногийн явцыг би нэгтгэн дүгнэж “Тахрирын хувьсгал” номдоо хэд хэд үелсэнсэн. Ерөнхийлөгч Мубарак огцортол Египетийн хувьсгал 12 үе шатыг дамжсан байдаг юм. Тэгвэл Украиных нь яг түүн шиг өрнөлөө. Янукович яг Мубаракийн эхний хувь заяаг давтлаа.
#дэлхий дахинд #нийтлэл